Энэ журам нь Fino Cars апп (машины улсын дугаараар торгууль, татвар, оношилгооны мэдээлэл шалгах үйлчилгээ)-ийг ашиглах явцад бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлана. Энэ нь аппын дотор «Тохиргоо → Нууцлалын журам» цэснээс харагддаг агуулгатай яг адилхан.
Улсын дугаар, регистрийн дугаар, гэрчилгээний дугаар, машины арлын дугаар (VIN), торгууль/татварын нэхэмжлэлийн дугаар зэрэг таны хайж буй мэдээллийг хайлт хийхэд ашиглана. Өмчлөгчийн нэр, регистр зэрэг НМИТБХ 9.4-т заасан хязгаарлалттай мэдээллийг сервер тал далдалж (masking) харуулна.
НМИТБХ 9.4Зөвхөн хайлт хийх мөчид Улсын мэдээлэл солилцооны сан (ХУР)-аас албан ёсны хариу авахад ашиглана. Профайл боловсруулах, хувийн зорилгоор мэдээлэл нэгтгэх, худалдах — БАЙХГҮЙ.
НМИТБХ 18.7Хайлтын хариу серверийн кэшэд зөвхөн 60 секунд (торгууль) эсвэл 15 минут (машины профайл) хадгалагдана. Таны төхөөрөмж дээрх «Миний машин» жагсаалт нь: зөвшөөрөгдсөн бол устгах хүртэл; зөвшөөрөгдөөгүй бол 3 хоногийн дараа автоматаар устана.
Таны хайлтын дүн зөвхөн таны төхөөрөмж дээр харагдана. Хайлтын хүсэлт нь mTLS шифрлэгдсэн сувгаар ХУР-руу дамжина; гуравдагч этгээдэд шилжүүлдэггүй, зар сурталчилгааны сүлжээнд ашигладаггүй.
Та «Миний машин» цэсэн дэх бүх бичлэгээ хэдийд ч устгах эрхтэй. Нэрлэсэн бичлэгүүд («хадгалсан») хэрэглэгчийн үйлдлээр л устана; «түр» бичлэгүүд 3 хоногт автоматаар цэвэрлэгдэнэ.
Аппын дотоод агуулгатай яг тохирсон. Дээрх 5 хэсэг нь Fino Cars апп дотор («Тохиргоо → Нууцлалын журам») харагддаг, Finovation ХХК-ийн эрх зүйч 2026 оны 8-р сард хянан баталгаажуулсан текстийн албан ёсны хуулбар.
И-мэйл
admin@finovation.mn
Утас
+976 9905 6877
Хаяг
БЗД, 26-р хороо, Хүннү гудамж, Олимп Плаза, #402, Улаанбаатар 13312, Монгол Улс